"Playtime festival" болох талбай руу төсвийн 530 сая төгрөгөөр цахилгааны ажил хийнэ

"Playtime festival" болох талбай руу төсвийн 530 сая төгрөгөөр цахилгааны ажил хийнэ

"Playtime festival" шоу болох талбай руу төсвийн 530 сая төгрөгөөр цахилгааны ажил хийх төсөл энэ жилийн төсөвт суужээ. 

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан "Нийслэлийн 2025 оны төсвийн тодотгол дээр Playtime Festival талбай руу төсвийн мөнгөөр 530 сая төгрөгийн цахилгааны хийх ажил явж байгаа юм байна. Нэгэнт төсвийн мөнгөөр тогоо татуулж байгаа бол Нийслэл оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр тухайн цогцолбороос хувь эзэмших ёстой. Эсвэл төсвийн мөнгөөр Хувийн талбайруугаа дэд бүтэц татуулж байгаа бол нийслэлд энэ мөнгөнүүдээ гэрээ байгуулж эргүүлж төлөх ёстой байх. Энийг эргэж ярих, тодорхой болгох ёстой шүү" гэжээ.