Ч.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

Ч.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

Эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдсон Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2025.03.27/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдоод байсан. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон байна. 

Ч.Ганхуяг, Б.Золбоо нар нь Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэг, 11.6-1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг юм.