"D өргөдөл" сайтад иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 10% бус 1% болгон бууруулах өргөдөл гаргаж, иргэдээс санал авч эхэлсэн.
Тус өргөдөл нь нэг сарын хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 24-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор 69 816 хүн дэмжсэн ба 50 мянгаас дээш хүн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэгдэх боломж бүрдэх билээ. Өргөдөл гаргасан иргэн Р.Шинэгэрэл, “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах, үүнд: 6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 6.3.2. Үйл ажиллагааны орлого, 6.3.3. Хөрөнгийн орлого, 6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 6.3.5. Шууд бус орлого, 6.3.6. Бусад орлого” гэжээ. Хэрэв та гарын үсгээ зурах бол ЭНД дарна уу!