Хөгжлийн банкны хэргээр торгох ял шийтгэгдсэн УИХ-ны гишүүн Дав.Цогтбаатар Улсын Дээд шүүхэд хандаж, "Ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх" хүсэлтийг гаргаад байгаа.
Мөн УИХ дахь ТББХ-ноос Дав.Цогтбаатар гишүүнтэй холбоотой Улсын Дээд шүүхийн тогтоолын мэдээллийг ирүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл тухайн хүсэлтийн хариуг өнөөдөр илгээсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Улсын Дээд шүүхээс "Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг нийтийн алба хаших эрхийг 2 жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан бөгөөд торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ингэхдээ шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих гэж шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн" гэх агуулгатай мэдээллийг явуулсан байна.