ВИДЕО: Зогсоол дээр дрифт хийж, цагдаагийн алба хаагчаас зугтаасан иргэнийг торгож, шийтгэжээ

ВИДЕО: Зогсоол дээр дрифт хийж, цагдаагийн алба хаагчаас зугтаасан иргэнийг торгож, шийтгэжээ

Олон нийтийн сүлжээнд "Юу болоод байна" гэсэн тайлбартай нэгэн суудлын автомашин цагдаагийн тээврийн хэрэгслээс зугтаж буй бичлэг нийтлэгдсэн. Тус дүрс бичлэг шөнийн цагаар бичигдсэн байх бөгөөд "дуу чимээ ихтэй жижиг оврын суудлын тээврийн хэрэгсэл жолоодож байгаа иргэн цагдаагийн бололтой автомашиныг очиход тэднээс зугтаж байгаа нь" гардаг. 

Иймд бид тус хэрэг явдлын талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагаас энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун зогсоолд дрифт хийгээд байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсний дагуу хяналт шалгалт хийж тээврийн хэрэгсэлийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.5.18 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан" гэсэн мэдээллийг өглөө. 

Зөрчлийн тухай хуулийн 14.5.18-д "3ам дээр зөвшөөрөлгүй биеийн тамирын бэлтгэл, уралдаан, тэмцээн, жагсаал, цуглаан, тоглолт зэрэг үйл ажиллагаа явуулж замын хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.