Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийслэлийн 2025 оны төсвийн тодотголыг баталлаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийслэлийн 2025 оны төсвийн тодотголыг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхийг саналаар дэмжиж баталлаа. Тогтоолын төслийг НИТХ-ын дарга А.Баяр уншиж танилцууллаа.

Тодруулбал, Нийслэлийн 2025 оны төсвийн орлогын нийт дүн 1 их наяд, 688 тэрбум төгрөг байхаар өөрчилж, Үүнээс татварын орлого нэг их наяд 80 тэрбум 723 сая төгрөг байх бол татварын бус орлого 583 тэрбум 770 сая төгрөг байхаар тусгажээ. Эндээс орон нутгийн сангийн орлогын шилжүүлэг 24.1 тэрбум төгрөг байхаар тус тус тусгажээ. Харин төсвийн нийт жилд зарцуулах зарлагын хэмжээг 5 их наяд 773 тэрбум байхаар баталсан байна.