Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.28/ менингококк халдвар, улаанбурхан, томуу томуу төст өвчний байдлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ВИДЕО:
Тодруулбал, нөхцөл байдлаас шалтгаалж аймаг, дүүргийн өрхийн эмнэлгүүдэд долоо хоногт нэг л удаа вакцин хийдэг байсан бол гурван долоо хоногийн өмнөөс өдөр бүр вакцин хийж байна. Хүний нөөцтэй холбоотой хоёроос гурван аймагт өдөрт гурван удаа вакцин задалж байгаа. Тэгэхээр энэ үед вакциндаа идэвхтэй хамрагдах юм бол өвчлөхгүй байх бүрэн боломжтой учраас иргэд онцгой анхаарах хэрэгтэй байна.