Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Улаанбаатар хот дахь “Хувь хүний хөгжлийн институт”-тай хамтран хилийн цэргийн салбар бүрээс 10 эмэгтэй алба хаагчийг “Хувь хүний хөгжил- Амьдрах ухааны сургагч багш” бэлтгэх сургалтад суралцууллаа.
Сургагч багшаар бэлтгэгдсэн алба хаагчид “Би хэн бэ”, “Эрүүл харилцаа, хандлага”, “Өөртөө итгэх итгэл”, “Амьдралын үнэ цэн”, “Хувийн санхүүгээ удирдах нь”, “Цагийн менежмент”, “Далд ухамсар”, “Зорилго, алсын хараатай амьдрах нь”, “Илтгэх ур чадвар” зэрэг хувь хүний хөгжлийн сэдвүүдээр бусдад хичээл сургалт явуулах техник, арга барилыг эзэмшсэн бөгөөд хилийн цэргийн анги, салбарын бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчдад хичээл сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллах юм. Ийнхүү хилийн цэргийн 0184 дүгээр анги алба хаагчдынхаа хувь хүний хөгжлөөр дамжуулан өөртөө болон хамт олон, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах, зөөлөн ур чадвараа хөгжүүлэхэд нь анхааран ажиллаж байна.