Коронавирусийг 15 минутад илрүүлэх түргэвчилсэн оношлуур хандивлалаа

Коронавирусийг 15 минутад илрүүлэх түргэвчилсэн оношлуур хандивлалаа

 Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн гишүүд, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчид ЭМЯ-д коронавирусийг эрт илрүүлэх 275 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа.

98.8 хувийн мэдрэг чанартай уг оношлуурыг халдвар аваад 4-13, 13-30 хоносон тохиолдлуудад ашиглаж мэдрэг чанарыг тодорхойлжээ. Энэхүү тестийг цус болон ийлдэст үзэх бөгөөд үр дүн 10-15 минутад гардаг байна.