"Ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх"-ийг хүссэн Дав.Цогтбаатарын хариуг Улсын дээд шүүх ойрын хугацаанд өгнө гэв

"Ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх"-ийг хүссэн Дав.Цогтбаатарын хариуг Улсын дээд шүүх ойрын хугацаанд өгнө гэв

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Улсын дээд шүүхэд хандаж, "Ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх"-ийг хүссэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хүсэлтэд Улсын Дээд шүүх хэзээ хариу өгөх талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Д.Цогтбаатар гишүүн энэ сарын 10-ны өдөр Дээд шүүхэд хүсэлт ирүүлсэн. Уг албан бичигт хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор хариу хүргүүлэх ёстой. Гэхдээ энэ хугацааг хүлээхгүй. Ойрын хугацаанд хариу өгөх болно. Уг албан бичгийн хүсэлтийг хууль, эрх зүйн үүднээс судалж байна. Судалж үзсэний дараагаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.