Төв болон зүүн аймгуудын нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр -9 -14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3-2 градус, бусад нутгаар -4 -9 градус хүйтэн байна.
Нутгийн зүүн хагаст хүйтэн салхи шуургатай аж.