ТОДРУУЛГА: Төрийн ордонд зодуулсан гэх Боловсролын сайд П.Наранбаярын биед учирсан хохирлыг тогтоох зэргээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

ТОДРУУЛГА: Төрийн ордонд зодуулсан гэх Боловсролын сайд П.Наранбаярын биед учирсан хохирлыг тогтоох зэргээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа Төрийн ордонд зодолдож, П.Наранбаяр нүүрэндээ хэд хэдэн оёдол тавиулсан гэх мэдээлэл өчигдөр /2025.03.27/ гарсан. 

Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Монгол Улсын Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан" гэх мэдээллийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 15:00 цагийн орчимд хүлээн авч бүртгэлд оруулсан. Энэ дагуу биед учирсан хохирлыг тогтоох, бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэх хариултыг өглөө.