ВИДЕО: "PC mall урьдчилгаагүй зээл өгөөд байна" гэж Л.Гантөмөрийг мэдэгдсэний дараа ББСБ-ын зээл, урьдчилгаагүй лизинг зэргийг хязгаарлаж эхэлжээ

ВИДЕО: "PC mall урьдчилгаагүй зээл өгөөд байна" гэж Л.Гантөмөрийг мэдэгдсэний дараа ББСБ-ын зээл, урьдчилгаагүй лизинг зэргийг хязгаарлаж эхэлжээ

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдэгдэл хийсний дараахан Банк бус санхүүгийн байгууллагын зээл олголт, урьдчилгаагүй лизинг зэргийг хязгаарлаж эхэллээ.

-ЭЗХ-ИЙН САЙД Л.ГАНМӨТӨР МЭДЭГДЭЛ ХИЙСНИЙ ДАРААХАН МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ТУШААЛ ГАРГАЖ ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААГ НЭМСЭН-

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хэвлэлийн хурал дээрээ “Сүүлийн үед урьдчилгаагүйгээр зээл өгнө гэх PC mall-ийн реклам яваад эхэлсэн. Энэ бол санхүүгийн хууль дүрмийг зөрчиж байгаа хэрэг. Дээр нь орлогоо нотлох албагүй. Мөн өр орлогын харьцаа хамаагүй гэнэ. Банкин дээр тавьдаг шаардлагуудыг хэрэгсэхгүйгээр сурталчилгаа хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл аваад бай, ампортлоод бай, доллараа шатаагаад бай гэсэн үг. Үүн дээ төв банк болон санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийнэ гэж харж байгаа. Мөнгөний бодлого дээр эдийн засаг идэвхжихийн хэрээр санхүүгийн хариуцлагагүй байдал ноёлсон ийм нөхцөл байдал руу шилжиж байгаа учраас хариуцлагатай байж, тавьдаг хуулийн шаардлагаа биелүүлээд явах хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн тэрбээр “иргэд олсон орлогынхоо 80 хувийг зээлдээ төлж, 20 хувиар нь л амьдарч байна. Орлогынхоо түвшинд тааруулж амьдралаа зохицуулдаг болмоор байна” гэсэн билээ. 

ВИДЕО: 

Харин түүнийг ийнхүү хэлсний дараахан буюу 2025 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Монгол банкны Ерөнхийлөгч тушаал гаргаж “Өр, орлогын харьцааны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” тушаал гаргасан юм. Уг тушаалд зааснаар Банкнаас шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлд тооцох өр, орлогын харьцааг 50 хувиас хэтрүүлэхгүй байхыг бүх банкинд үүрэг болгосугай гэжээ.

ТУШААЛ

-БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА, УРЬДЧИЛГААГҮЙ ЛИЗИНГ ЗЭРЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЯЗГААРЛАЖ ЭХЭЛЖЭЭ-

Мөн эх сурвалжийн мэдээлснээр PC Mall зэрэг банк бус санхүүгийн байгууллагуудаар урьдчилгаагүй лизинг олгодгийг хязгаарлаад эхэлсэн байна. Үүнийг тусгайлсан журам гаргаж хязгаарлаагүй бөгөөд Л.Гантөмөр сайдын хэлсэн “санхүүгийн зохицуулах хорооны олон хууль дүрмийг зөрчиж байна” гэсэнтэй нь холбогдуулан ийнхүү хязгаарлаж байгаа бололтой.

Манай улсад “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг мөрддөг. Үүнээс бусдаар урьдчилгаагүй лизинг олгох үйл ажиллагааг зохицуулсан тусгайлсан журам гэж байхгүй. Гэтэл сайд нь урьтал болгож нэг үг хэлээд л иргэдийн данс, хувийн эдийн засаг тэр ч байтугай хоёр хүн, ААН-ийн хооронд болж буй эдийн засгийн үйл явцад оролцож эхлэв.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ сарын 4.5 хувь байхаар шийдвэрлэсэн гэдгийг нөхөн сануулъя.




Өнөөдөр гахай өдөр

27 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр

23 цагийн өмнө