ШУУРХАЙ: Архангай аймагт менингококкт халдвараар өвдсөн хүүхэд нас баржээ

ШУУРХАЙ: Архангай аймагт менингококкт халдвараар өвдсөн хүүхэд нас баржээ

Он гарснаас хойш менингококкт халдварын хоёр дахь тохиолдол 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр лабораториор батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. 

Тэгвэл менингококктын гурав дахь тохиолдол Архангайд бүртгэгдэж, халдвараар өвдсөн хүүхэд нас баржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар халдвар авсан хүүхэд нь өнгөрсөн шөнө нас барсан байна. 

Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг боловч 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг.  Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас сэргийлэх талаар өгч буй мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөж, халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөжээ. Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 307 дугаар цэцэрлэгээс менингококктын халдвар бүртгэгдэж гурван настай хүүхэд мөн нас барсан юм. 




Өнөөдөр нохой өдөр

22 цагийн өмнө