Алаг-Эрдэнэ сум 6-р баг Хатгал тосгон Хөвсгөл Нуур “Хирвэстийн ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 140 км, Хатгал тосгоноос хойд зүгт 40 км/-т Ханх сумаас Хатгал тосгоны чиглэлд хөдөлгөөн үйлдэж явсан “HONDA CR-V” загварын автомашин 3 зорчигчтой мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 06:40 цагт хүлээн авсан.
Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ангийн байрлалаас гарч 40 км зам туулан очиход “HONDA CR-V” загварын автомашин нуурын эргээс 30 метрийн зайд хажуу талаараа мөс цөмөрсөн байсныг татан гаргалаа. Аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/110 дугаар захирамжаар “Мөсөн замын тээвэрлэлтийг хориглосон.
Иймд иргэд, малчид, тээвэрчид гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.