УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Улсын дээд шүүхэд хандаж, "Ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх"-ийг хүсчээ

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Улсын дээд шүүхэд хандаж, "Ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх"-ийг хүсчээ

Хөгжлийн банкны хэргийг гурван шатны шүүх хэлэлцэж, шийдвэр нь эцэслэгдээд байгаа. Энэ дагуу шүүхээс торгох ял сонссон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Улсын дээд шүүхэд ханджээ. 

Тодруулбал, тэрбээр гуравдугаар сарын 10-нд Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаярт хандан "Ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх" хүсэлт хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр ажиллах 4 жилийн хугацаа дуусгавар болох үе хүртэл ял эдлэх хугацааг хойшлуулж өгөхийг хүсчээ. Харин Улсын Дээд шүүх одоогоор түүний хүсэлтэд хариу өгөөгүй байгаа аж. 




Өнөөдөр нохой өдөр

22 цагийн өмнө