2025 оны 3 дугаар сарын 27-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 98 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 61 хүн, гэрээр таван хүн эмчлүүлж, эдгэрсэн 32 тохиолдол байна. Түүнчлэн, өнөөдрийн байдлаар сэжигтэй 104 тохиолдол, 7220 хавьтал бүртгэгджээ. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.