Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байнгын хороодын саналыг УИХ-аар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Олон сонгогдсон гишүүд цэцийн дүгнэлтээ сайн уншиж байж уянгалмаар байна. Цэцийн дүгнэлт дээр 41.9 дэх хэсэгт УИХ-д нэр дэвшиж байгаа хүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох буюу тараах материалын талаар л ярьж байна. Түүнээс биш уулзахыг хориглоогүй. Сонгуулийн хууль өөрчлөгдөж томсгосон тойргоор сонгууль явуулсан. Гэтэл хуучин гишүүн байсан хүмүүс өөрийн сонгогдоогүй тойргууд буюу сонгогдоогүй аймгууд руугаа тайлан материал хэвлэж тараасан. Энэ нь эргээд шударга ёсны зарчим буюу тэгш байх ёстой зарчмыг алдагдуулсан. Тэгээд саяны Б.Пүрэвдорж, С.Бямбацогт гишүүний хэлж байгаа саналууд дээр аргумент алга байна. Учир нь олон сонгогдсон хүний дархлагдсан нүдээр та бүхэн хараад байна шүү дээ. Энэ дотор чинь уулзалт хийхийг хориглоогүй, зөвхөн тараах материалыг яах вэ гэдэг л асуудал. Энэ бол өрсөлдөөний тэгш бус байдлыг үүсгэж байгаа зүйл. Одоо шинэ залуу улс төрчдөд бол хаалттай зохицуулалт. УИХ-д орж дархлагдаад дараа дараагийн олон хүмүүсийн үүд хаалгыг нь хаах гэж байгаа маягийн зүйлийг нам дамнаж ярьдгаа болих хэрэгтэй" гэлээ.
ВИДЕО: