Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх 55 настай иргэнийг эрэн сурвалжилж байна

Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх 55 настай иргэнийг эрэн сурвалжилж байна

Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн 55 настай иргэн оргон зайлсан тул цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. 

Тодруулбал, Д.Гэрэлбат гэх 55 настай эрэгтэй нь хүчингийн гэмт хэрэгт холбогдсон байна. Улмаар оргон зайлсан тул Орхон аймгийн цагдаагийн газраас түүнийг эрэн сурвалжилж байгаа аж. Тухайн этгээд нь дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.