Ц.Раднаа хөнгөн атлетикийн мастеруудын тэмцээнээс хос алтан медаль хүртжээ

Ц.Раднаа хөнгөн атлетикийн мастеруудын тэмцээнээс хос алтан медаль хүртжээ

Хөнгөн атлетикийн мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээн АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод үргэлжилж байна.

Долоон өдөр үргэлжлэх тус тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа хошой алтан медаль хүртлээ. Тодруулбал, тэрбээр 90-95 насны ангилалд 60 болон 800 метрийн зайд хос алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч түүнийд хувьд энэхүү тэмцээнд зургаан төрөлд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд одоо гүйлтийн 200, 400, 1500 метр зайн уралдаанаас гадна гурвын харайлтын төрөлд оролцох юм.