“FIBA 3x3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг дараах бүрэлдэхүүнтэй оролцоно

“FIBA 3x3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг дараах бүрэлдэхүүнтэй оролцоно

Сингапур улсад зохион байгуулагдаж буй 2025 оны “FIBA 3x3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар багтжээ. Эрэгтэй шигшээ баг тэмцээний “А” хэсэгт урьдчилсан шатны “А” хэсгийг тэргүүлсэн баг болон Сингапур улсын шигшээ багтай өрсөлдөх юм.

 “FIBA 3x3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Э.Нарангоо, М.Булбул, Б.Ариунцэцэг нар багтжээ.

 “FIBA 3x3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Эмэгтэй шигшээ баг тэмцээний “B” хэсэгт урьдчилсан шатны “B” хэсгийг тэргүүлсэн баг болон Тайланд улсын шигшээ багтай өрсөлдөх юм. Эрэгтэй, эмэгтэй шигшээ баг аль аль нь гуравдугаар сарын 29-нд эхний тоглолтоо хийнэ.