Т.Бадамжунайтай хамт авлигын хэргээр шалгагдаж буй Ц.Анандбазар Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ

Т.Бадамжунайтай хамт авлигын хэргээр шалгагдаж буй Ц.Анандбазар Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль ирэх дөрөвдүгээр сард болох бөгөөд уг албан тушаалд G-Mobile-ийн ТУЗ-ин дарга, Jet Sharing Mongolia үүсгэн байгуулагч Г.Дашням нэрээ дэвшүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл түүнээс гадна Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар нэр дэвшиж байгаа аж.

Тэрбээр авлига албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Тодруулбал, "Шувуу" ажиллагаагаар эх оронд нь авчирсан Т.Бадамжунайн хэрэгт түүнийг хамт шалгаж буй. Энэ ч утгаараа түүнийг өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй юм. Нэг хэсэг олны анхаарлаас хол байсан тэрбээр ийнхүү Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн байна.