Төв цэнгэлдэх хүрээлэнд байгалийн амьд зүлэг тарих боломжийн талаар санал солилцжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд байгалийн амьд зүлэг тарих боломжийн талаар санал солилцжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд Монгол Улсад байгалийн амьд зүлэг тарих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тус хүрээлэнд байгалийн амьд зүлэг тарих боломж, нөхцөлийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар амьд зүлэг тарих техникийн шаардлага, арчилгаа, цаг хугацааны төлөвлөлт, хөрсний онцлог зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж, олон улсын жишигт нийцсэн, урт хугацаанд тогтвортой хадгалах боломжтой шийдлүүдийг судалж, хэрэгжүүлэх боломжийг авч үзлээ. Мөн баяр наадмын нээлтийн соёл, урлагийн тоглолтын бэлтгэл ажилтай давхцахгүй байх нөхцөлийг хангах нь чухал гэдгийг онцлон хэлэлцэв. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс уулзалтаар гарсан санал, шийдлүүдийг нэгтгэн холбогдох удирдлагуудад танилцуулж, цаашдын шийдвэр гаргалтад тусгах аж.