Төрөлхийн зүрхний гажигтай бутан хүүхдүүдийг Монголд эмчилсэнд тус улсын Эрүүл мэндийн сайд Дамдин Ванчиг талархал илэрхийлжээ

Төрөлхийн зүрхний гажигтай бутан хүүхдүүдийг Монголд эмчилсэнд тус улсын Эрүүл мэндийн сайд Дамдин Ванчиг талархал илэрхийлжээ

Монгол Улсаас Бутан улсад суугаа Элчин сайд Д.Ганболд Бутан Улсын Эрүүл мэндийн сайд Лионпо Тандин Ванчукийг хүлээн авч уулзжээ. 

Уулзалтын үеэр Бутан Улсын Цог Жавхлант хааны Төрийн айлчлалыг хөнгөвчлөх үйл ажиллагаанд гүнээ талархал илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газарт Бутан Улсын Эрүүл Мэндийн Яам хоорондын уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсанд талархал илэрхийлжээ.

Улмаар Монголын анагаахын шинжлэх ухааны их сургуулиуд, төрийн бус байгууллага, эмнэлгүүд, Бутаны анагаахын шинжлэх ухааны “Khesar Gyalpo” их сургууль, яам хамтран эрүүл мэндийн боловсрол, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны сургалт хийх зэргээр харилцаагаа өргөжүүлэх тухай ярилцжээ. Мөн Дамдин Ванчиг Монголын "Бундан" төрийн бус байгууллагынханд төрөлхийн зүрхний гажигтай бутан хүүхдүүдийг эмчилсэнд талархал илэрхийлсэн байна. Б.Болдсайхан эмчийн "Зүрх мартахгүй" төсөлд бутан, киргиз хүүхдүүд хамрагдах боломжтой болсон юм. Улмаар могой жилийн эхний өдөр буюу гуравдугаар сарын 1-нд Бутан, Киргизээс хүүхдүүд Монголд анх удаа ирж эмчлүүлжээ.