Сайншанд хотыг ариутган халдваргүйжүүлэх ажлыг хийж байна

Сайншанд хотыг ариутган халдваргүйжүүлэх ажлыг хийж байна

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Бадрах энержи” компанийн ажилтан Франц улсын иргэн нь COVID-19 өвчний халдвар авсан нь батлагдаж тус хотын эмнэлэгт нэг хоног эмчлүүлсэн. Одоогоор тус өвчтөн Улаанбаатар хотод ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа.

Иймээс Сайншанд сумын Засаг даргын тамгын газар, Мал эмнэлгийн газар хамтран ариутган халдваргүйжүүлэх ажлыг өнөөдөр /2020.03.12/ Сайншанд хотод зохион байгуулж байна. Энэхүү ажилд есөн ажлын хэсгийн 37 албан хаагч ажиллаж байна.

Аймгийн Онцгой комиссоос ариутгалыг чанартай хийж гүйцэтгэх чиглэл өгч, нэн шаардлагатай байгаа дотоод орчныг ариутгах шүршэгч хлорын шохой авахад нийт 23.5 сая төгрөгийг шийдвэрлэжээ.