Эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдсон Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдсон Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

“Хас”-ын гэх тодотголтой өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.03.27/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болно. 

Ч.Ганхуяг, Б.Золбоо нар нь Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэг, 11.6-1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг юм. 

Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл .Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.