Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч дөрөвдүгээр сард тодорно. Тэгвэл энэхүү сонгуульт албан тушаалд G-Mobile-ийн ТУЗ-ын дарга, Jet Sharing Mongolia үүсгэн байгуулагч Г.Дашням нэрээ дэвшүүлсэн байна.
Тэрбээр өнөөдөр /2025.03.26/ энэхүү албан тушаалд нэр дэвших хүсэлтээ өгсөн талаараа цахим хуудастаа хуваалцжээ. Тодруулбал, "Миний бие өөрийн итгэл үнэмшил, хөлбөмбөгт хайртай найз нөхөд, хамтран зүтгэгчдийн дэмжлэгээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгөхөөр боллоо" гэжээ.
Өөрийн хөлбөмбөгийн туршлагаа товч дурдвал:
2016 онд Улаанбаатар Сити багийг үүсгэн байгуулсан
2017 онд Холбооны Цомын аварга
2018 Супер Цомын аварга
2019 онд Үндэсний дээд лигийн аварга багаар шалгарч амжилт гаргасан.
2019-2020 МХБХ-ын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Түүнчлэн эх орныхоо хөл бөмбөгийн хөгжилд хувь нэмэр болох үүднээс Хөлбөмбөгийн FIFA стандарт талбай (Green Fields), Өвлийн бэлтгэлийн битүү талбайг байгуулж 2018 онд ашиглалтанд оруулсан.
Тамирчдын нийгмийн баталгааг сайжруулахад тогтмол анхаарч ирсэн, цалин, урамшуулал, 1 тамирчинд орон сууц, 6н тамирчинд авто машины дэмжлэг үзүүлсэн болно.
Хөлбөмбөгийн холбоог тойрсон бусармаг явдал, шударга бус зүйлстэй анхнаасаа эвлэрч байгаагүй. Их спортыг амьжиргааны суваг болгож, хувийн ашиг сонирхолоор хандах шаардлага, сонирхол, хүмүүжил надад байхгүй. Хөлбөмбөгт хайртай хүн бүртэй зүрх сэтгэл нэгдэж тууштай зүтгэх болно" гэсэн байна.