Өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 16 иргэнийг  тусгаарлажээ

Өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 16 иргэнийг тусгаарлажээ

Сэлэнгэ аймагт энэ сарын 12-ны 12:00 цагийн байдлаар автозамын шалган нэвтрүүлэх олон улсын Алтанбулаг боомтоор 180 тээврийн хэрэгслээр 163 монгол зорчигч орж ирсэн талаар Аймгийн онцгой комисс мэдээлэл өгчээ.

Эдгээр зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 16 иргэн байжээ. Иймээс Алтанбулаг боомтод түр тусгаарласан байна.

Мөн тус боомтын гарах чиглэлд 75 тээврийн хэрэгслээр 100 монгол, 31 гадаад нийт 131 зорчигч гарсан байна. Тус аймгийн хэмжээнд орон нутгаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах байнгын ес, түр 16 хяналтын цэг ажиллаж байна. Хяналтын цэгүүдэд Цагдаа, Онцгой байдал, төр төсвийн нийт 21 албан хаагч үүрэг гүйцэтгэж, иргэдэд шаардлага тавин зөвлөмж өгч ажиллаж байгаа юм байна.