МУГТ Ц.Раднаа 90 насандаа "World Masters 2025" тэмцээнээс алтан медаль хүртлээ

МУГТ Ц.Раднаа 90 насандаа "World Masters 2025" тэмцээнээс алтан медаль хүртлээ

Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээн Америкийн Нэгдсэн Улсын Флоридад энэ сарын 23-30-ний өдрүүдэд болж байна.

Тус тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа алтан медаль хүртлээ. Тэрээр 60, 800 метрт түрүүлж хошой алтан медалийн эзэн болов.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хөнгөн атлетикийн дэлхийн хошой аварга Ц.Раднаагийн амьдрал, түүхээс сэдэвлэсэн "Цагаан зээрийн янзага" баримтат кино нээлтээ хийж байв. Мөн тэрээр, 85 настайдаа буюу 2019 онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн билээ.




Өнөөдөр тахиа өдөр

10 цагийн өмнө