Олон улсын жүдогийн холбооны ээлжит томоохон тэмцээн болох Тбилисийн Их дуулга өнгөрөгч баасан гарагт /2025.03.21/ эхэлсэн. Таван тивийн 52 орны 385 өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Г.Наранцэцэг алтан медаль хүртсэн бол тэмцээний хоёр дахь өдөр манайхнаас хамгийн сайн барилдсан бөх нь 81 кг-д зодоглосон ОУХМ О.Шинэбаяр байлаа. Тэрээр 81 кг-д шагналт VII байрт шалгарчээ.