Шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Б.Энх-Амгалан давж заалдсан тул шүүх З.Энхболдын цагаадсан хэргийг хэлэлцэнэ

Шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Б.Энх-Амгалан давж заалдсан тул шүүх З.Энхболдын цагаадсан хэргийг хэлэлцэнэ

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцээд З.Энхболдод холбогдох хэргийг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон. 

Тэгвэл анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих сонссон Б.Энх-Амгалан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тиймээс анхан шатны шүүхээс цагаатгасан З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болж буй юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх одоогоор тус хэргийг шүүх хурлыг товлоогүй байгаа аж. 




Өнөөдөр могой өдөр

22 цагийн өмнө