Азийн залуучуудын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал томилогджээ

Азийн залуучуудын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал томилогджээ

Азийн олимпын зөвлөлийн шийдвэрээр Азийн залуучуудын III наадмыг ирэх аравдугаар сарын 22-31-нд Бахрейны Манама хотод зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн наадамд спортын 23 төрлөөр 14-17 насны залуу тамирчид өрсөлдөх юм. Азийн залуучуудын наадмыг Залуучуудын олимпын наадмын өмнөх жил зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд залуу тамирчдад олон улсын түвшинд туршлага хуримтлуулах, ур чадвараа хөгжүүлэх чухал боломж олгодог юм.

Анх 2009 онд Сингапурт, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотод болсон тус наадмыг 12 жилийн дараа дахин зохион байгуулахаар болж байна. Энэхүү наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр УИХ, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг томилжээ.




Өнөөдөр тахиа өдөр

10 цагийн өмнө