ФОТО: “Хөвсгөл нуур” зочид буудалд байрласан Польш иргэн суурь өвчний улмаас халуурсан” гэв

ФОТО: “Хөвсгөл нуур” зочид буудалд байрласан Польш иргэн суурь өвчний улмаас халуурсан” гэв

Өнөөдөр /2020.03.12/“Khuvsgul Lake” зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн өндөр халуурч байна гэсэн дуудлага Яаралтай тусламжийн 103 утсанд иржээ.

Үүний дагуу яаралтай түргэн тусламж ирж, мөн болзошгүй эрсдлийн улмаас цагдаагийн байгууллагаас тус зочид буудлыг хамгаалалтад авсан байна.

Эмнэлгийн байгууллагаас тус иргэдэд үзлэг хийхэд “нэг иргэн нь суурь хууч өвчтэй бөгөөд суурь өвчний улмаас халуурсан байна. Коронавирусийн шинж тэмдэг биш” гэсэн мэдээллийг өгчээ. Иймээс цагдаагийн хамгаалалтыг буулгасан байна.