П.Эрхэмбаяр: Цахилгаан тамхийг хориглох Засаг дарга нарын захирамж нь хууль зөрчсөн тул тэднийг эргүүлэн татах, АТГ-т шалгуулах үндэслэл болно

П.Эрхэмбаяр: Цахилгаан тамхийг хориглох Засаг дарга нарын захирамж нь хууль зөрчсөн тул тэднийг эргүүлэн татах, АТГ-т шалгуулах үндэслэл болно

Хөвсгөл, Төв, Баян-Өлгий зэрэг аймгийн Засаг дарга нар цахилгаан тамхийг худалдан борлуулахыг хориглох захирамж гаргасан. Үүнийг зарим хуульчид хууль зөрчсөн шийдвэр хэмээн үзэж буй. Тэгвэл бид энэ талаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяраас тодрууллаа. 

ВИДЕО: 

Тэрбээр "Ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг хориглосон шийдвэр гаргахаас өмнө тухайн шийдвэрийг гаргаж байгаа субьектэд тийм эрх олгогдсон уу гэдгийг нэгдүгээрт шалгах ёстой. Тэр нь манай улсад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Тэр дунд иргэн, хуулийн этгээдийг ямар бараа зарах, эсвэл зарахгүй байхыг хязгаарлахтай холбоотой бүрэн эрхэд холбогдоогүй. Аймгуудын Засаг дарга нарын гаргаад байгаа захирамжуудыг харах юм бол шаардлага хангахгүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн захирамжууд байна гэж харж байна. Яагаад гэвэл захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль тогтоомжоор ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг нь хориглоогүй байхад тэрийг хориглосон байдлаар захирамж гаргаж болохгүй. Хүчин төгөлдөр бус буюу хууль бус захирамж байна гэж үздэг хуультай.

Гэтэл цахилгаан тамхи болон янжуур тамхийг хууль тогтоомжоор хориглоогүй байхад дур мэдэж хориглсон байдлаар Засаг захиргаа нэгжийн тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхээсээ хальсан буюу хэт жижиг асуудлыг зохицуулж иргэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад байгаа эдгээр захирамжуудыг гаргаж болохгүй. Засаг даргын гаргаж байгаа эдгээр үйлдлүүдэд хэрвээ иргэн аж ахуйн нэгж байгууллага холбогдох шатанд гомдол гаргавал Засаг дарга байх уу, эргүүлэн татах уу зэрэг нөхцөл байдал үүснэ.

Бараа бүтээгдэхүүнүүдийг хортой байна уу, би хэрэглэх үү, аав ээж нь хяналт тавих ёстой юм уу эсвэл манай гэрт монголын төр засаг даргаараа дамжуулж юу хийх хийхгүйг заах юм уу гэдэг бас нэг концевцийн ойлголт яригадана. Маш том үйл ажиллагааг зохицуулдаг субьект хэн ямар бараа бүтээгдэхүүн зарах юм бэ гэдэг асуудалд оролцоод байвал магадгүй авлигатай тэмцэх газарт шалгагдах үндэслэл болохыг ч үгүйсгэхгүй" гэлээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.