Хувь хүний цалин орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10% бус 1% болгож бууруулах санал боловсруулж, иргэдээс санал авч эхэлжээ.
Уг өргөдөлд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах, үүнд: 6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 6.3.2. Үйл ажиллагааны орлого, 6.3.3. Хөрөнгийн орлого, 6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 6.3.5. Шууд бус орлого, 6.3.6. Бусад орлого орно гэжээ.
Өнөөдрийн байдлаар өргөдлийг дэмжиж, 841 хүн гарын үсэг зурсан бөгөөд 100 мянган хүн гарын үсгэ зурсан тохиолдолд хуулийн төсөл санаачилж, УИХ-аар хэлэлцүүлэх боломж үүсэх юм. Уг өргөдөлд ЭНД ДАРЖ зурна уу.