Хониндоо явганаар яваад сураггүй алга болсон малчин эмэгтэйг эсэн мэнд олжээ

Хониндоо явганаар яваад сураггүй алга болсон малчин эмэгтэйг эсэн мэнд олжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баян гол багийн "Цов" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ иргэн Э энэ сарын 24-ны өдрийн 17:00 цагийн орчимд гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 06:10 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Э /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн “Хутаг-Уул” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олжээ. 

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ