Жил бүрийн 3 сарын 30-нд "Дэлхийн эмч нарын өдөр" тохиодог. Тэгвэл Засгийн газраас "Дэлхийн эмч нарын өдөр", "Олон улсын сувилагч нарын өдөр", "Олон улсын эх баригчдын өдөр"-ийг баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэхийг хориглосон шийдвэрийг гаргажээ. Харин дараах чиглэлээр зохион байгуулахыг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нар үүрэг болгосон байна.
Тодруулбал,
1.1. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, тэдний гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах
1.2. Эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын онцлог, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах
1.3. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хүндэтгэл үзүүлэхийг жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулах
1.4. Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, тэднийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах
1.5. Дэлхийн эмч нарын өдөр, Олон улсын сувилагч нарын өдөр, Олон улсын эрх баригчдын өдрийг аливаа хэлбэрээр баяр ёслолын шинжтэй тэмдэглэх, нийтээр архи, согтууруулах ундаа хэрэглэх, албан зугаалга зохион байгуулахыг хориглоно хэмээн үүрэгджээ .
Харин эмч нарын төлөөлөл уг шийдвэрт шүүмжлэлтэй хандаж эхэлжээ.