О.Батнайрамдал: Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан иргэдийн 4 хувь нь эргэн төлөлтөө хийсэн

О.Батнайрамдал: Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан иргэдийн 4 хувь нь эргэн төлөлтөө хийсэн

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 24, 25-ны өдөр МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, Этүгэн Их сургуульд зохион байгууллаа. 

Тэрбээр энэ үеэр "Монголын томоохон их сургуулийн 400 гаруй оюутантай уулзлаа. Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчилж байгаатай холбогдуулан ажлын хэсгээс холбогдох мэдээллийг оюутнуудад өгч саналыг нь сонслоо. 2025 оны сонгон шалгаруулалтыг цоо шинэ журмаар явуулах шаардлага үүссэн. Одоогийн журам маш олон жил асуудал дагуулж ирсэн. Боловсролын зээлийн сангийн журмыг 30 жилийн хугацаанд 28 удаа өөрчилсөн. Одоо хаанаас нь хэн ч хараад ойлгохгүй. Тиймээс энэ журмыг цоо шинээр бичих хэрэгтэй. Гол зарчмыг тусгаж, олон улсын жишигт хүргэх шаардлагатай байна. Тиймээс энэ журмыг шинэчлэхээр ажиллаж байна. 2025 оны төсөвт 158.3 тэрбум төгрөгийг Боловсролын зээлийн санд тавьсан. Гадаад зээлийн эргэн төлөлт тааруу буюу 4 хувь байна. Дотоод зээлийн эргэн төлөлт 90 хувь буюу асуудалгүй байна. Зээлийн эргэн төлөлт сайн байж 2025 онд уг сангийн үйл ажиллагаа доголдолгүй явна. Тэгэхээр журмыг шинэчилж зээлээ эргэн төлөхгүй бол Монголбанкны хар жагсаалтад оруулдаг болох зэрэг хариуцлагыг заалтыг тусгах шаардлага бий" гэж хэллээ. 

ВИДЕО: