Монгол Улсад Европын Холбооноос тусламж үзүүлнэ

Монгол Улсад Европын Холбооноос тусламж үзүүлнэ

Шинэ коронавирусийн тархалттай тэмцэхэд Европын Холбоо дэлхийн улс орнуудад 232 сая евро хандивлаж байгаа бөгөөд эхний ээлжинд дэмжлэг авах орнуудын тоонд Монгол Улс багтсан талаар Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдээлжээ.

Европын Онцгой байдлын асуудал хариуцсан зохицуулагч Жанез Ленарчич “Манай тусламжийн шинэ багц нь ДЭМБ-ыг дэмжиж, эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад зорилтот санхүүжилт олгоно” гэсэн байна.

Европын Холбооны Элчин сайд нар өчигдөр ГХЯ-нд болсон уулзалтад Монгол Улсад COVID-19 бүртгэгдсэн нөхцөл байдлын талаар мэдээлэл авсны дараа энэхүү шийдвэр гаргасныг мэдэгдсэн байна. Европын Холбооны төсвийн байгууллагуудын зөвшилцлөөр хандивын хуваарилалтыг хийх юм.