Зарим дүүрэгт дэгдсэн эвгүй үнэр Төв цэвэрлэх байгууламжаас гараагүй гэв

Зарим дүүрэгт дэгдсэн эвгүй үнэр Төв цэвэрлэх байгууламжаас гараагүй гэв

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын зарим хэсэгт таагүй үнэр үнэртэж байна гэсэн иргэдийн гомдол нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэхүү үнэрийн эх үүсвэрийг тодорхойлох ажил хийгдэж байгаа эсэх, үнэрийн гарал үүсэл, тархалтын талаар нарийвчилсан судалгаа хийж буй талаар Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нийслэлийн иргэд төв цэвэрлэх байгууламжаас эвгүй үнэр үнэртэж байна гээд байна. Налайх дүүрэг хүртэл төв цэвэрлэх байгууламжийн үнэр гарахгүй. Эвгүй үнэртэй холбоотой анхны дуудлага Налайх дүүргээс ирсэн. Үүний дараа Зайсан орчмоос, мөн 120 мянгат дахь Таванбогдын оффисын ойролцоо таагүй үнэр үнэртэж буй талаар мэдээлэл ирсэн.  Төв цэвэрлэх байгууламж нь 22-ын товчоонд байрладаг. Дээр дурдсан байршлуудтай 30 гаруй км-ийн зайтай байдаг. Цэвэрлэх байгууламжийн ойр орчмоос үнэр үнэртэж байгаа талаар ямар нэгэн дуудлага ирээгүй. Тухайн эвгүй үнэр Төв цэвэрлэх байгууламжаас үүсээгүй. Үнэр яг хаанаас гарч байгааг тодорхой мэдсэн зүйл алга. Нийслэлийн бохир усыг хүлээн авдаг шинэ цэвэрлэх байгууламж 2025 онд ашиглалтад орно.

Тус байгууламж 250 мянган метр куб усыг хүлээн авах хүчин чадалтай. Мөн лаг хатаах, шатаах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулж байгаа. Энэ ажлын хүрээнд нийслэлд үүсдэг бохирын үнэрийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэчих байх. Төв цэвэрлэх байгууламж 1964 оноос хойш ашиглагдаж байгаа лагийг гадаа талбайд хатаах аргыг ашиглаж ирсэн. Харин шинэ байгууламж бүрэн ашиглалтад орсноор лагийг шатаах технологи нэвтрүүлж, бохир усны боловсруулалтыг илүү үр дүнтэй хийх боломж бүрдэнэ. Ийнхүү хоёр жилийн дотор энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж тооцоолж байна" гэлээ.