Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар метро барих ТЭЗҮ-г дэмжих эсэхийг хэлэлцэж байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар метро барих ТЭЗҮ-г дэмжих эсэхийг хэлэлцэж байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус V хуралдаан өнөөдөр /2025.03.25/ болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г байгуулах төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг  дэмжих тухай хэлэлцэж байна.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  1. Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г байгуулах төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг  дэмжих тухай.
  2. Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай
  3. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
  4. Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай
  5. Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай
  6. Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын үндсэн цалингийн дээд хязгаарыг тогтоох тухай
  7. Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 100 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай
  8. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  9. Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  10. Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай