Чөлөөтийн шигшээ багийнхан Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзнэ

Чөлөөтийн шигшээ багийнхан Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзнэ

Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын нийслэл Амман хотод өнөөдөр /2025.3.25/эхэлж байна.

Энэ удаагийн тэмцээнд Азийн 38 орны 370 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ хүргээд байгаа аж. Харин манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцох бол сонгомол бөхийн төрөлд дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор гурван тамирчин зодоглоно. Энэ төрөлд 55 кг-д М.Сумъяабазар, 63 кг-д Н.Ганбаяр, 77 кг-д Н.Оргил нар өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Монгол Улсын шигшээ багийн эрэгтэй тамирчид:

  • 57 кг-д Б. Мөнх-Эрдэнэ
  • 61 кг-д Т. Түвшинтулга
  • 65 кг-д Ц. Цогбадрах
  • 70 кг-д Т. Тулга,
  • 74 кг-д Б. Батбаяр
  • 79 кг-д О. Сүлдхүү
  • 86 кг-д Н. Батбилгүүн
  • 92 кг-д Б.Бат-Эрдэнэ
  • 97 кг-д Г. Ганхуяг
  • 125 кг-д М.Лхагвагэрэл

Харин эмэгтэй бөхийн төрөлд

  • 50 кг-д Б.Мөнхнар
  • 53 кг-д Ч.Отгонтуяа
  • 55 кг-д Б.Отгонтуяа
  • 57 кг-д Х.Болортуяа
  • 59 кг-д Т.Алтжин
  • 62 кг-д С.Цэрэнчимэд
  • 65 кг-д Т.Энхжин
  • 68 кг-д Э.Дэлгэрмаа
  • 72 кг-д З.Болортунгалаг
  • 76 кг-д Э.Даваанасан