Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар шүүгч Б.Батцэрэнг томилжээ

Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар шүүгч Б.Батцэрэнг томилжээ

Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүнээр сонгогдсон шүүгчид болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хуралдлаа.

Улмаар Нийт шүүгчийн III чуулган зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэнг томилсон байна.

Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийн бүрэлдэхүүнд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батчимэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Билгүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн шүүгч Т.Бадрах, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.ОчмандахБаянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг болон С.Энхбаатар нар сонгогджээ.