Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж буй нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн “Мобиком” ХХК-иас 70 сая төгрөгийн өртөг бүхий 1000 ширхэг 7000 төгрөгийн цэнэглэгч картыг албан хэрэгцээнд зориулан хандивлалаа.
Мөн “Скайтел” ХХК-иас 60 сая төгрөгийн үйлчилгээний эрхийг Улсын онцгой комисст хандивласан байна.
Тодруулбал, Скайтелийн "Соёмбо 92" үйлчилгээгээр улсын хэмжээнд 24 цагаар ажиллаж байгаа ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ЭМЯ, ХХЕГ, ГЕГ-ын алба хаагчдад хоёр сарын хугацаанд тарифыг нь тэглэж, үнэ төлбөргүй болгох юм байна.