ВИДЕО: ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүга болон дэд захирал асан Ж.Батчулуун нарын хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо

ВИДЕО: ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүга болон дэд захирал асан Ж.Батчулуун нарын хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо

ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга болон дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох шүүхээс прокурорт буцаасан ч прокуророос тус шийдвэрт эсэргүүцэл бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2025.03.25/ хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.

ВИДЕО: 

Шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл тус хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болж байна.  

Хэргийг тодруулбал, ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга болон УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Киа морнинг”, “Бонго жи-3” загварын автомашин тус бүр нэг, “Хьюндай аванте” суудлын автомашин, “Хьюндай каунти” загварын автобус тус бүр хоёр гээд нийт зургаан тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан гэх хэрэгт холбогдсон гэгдэг байна.