"Хасын Хүлэгүүд" багийн тоглогч Б.Барсболдыг нэг тоглолт өнжүүлж, 500 мянган төгрөгөөр, багийг нь 3 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ

"Хасын Хүлэгүүд" багийн тоглогч Б.Барсболдыг нэг тоглолт өнжүүлж, 500 мянган төгрөгөөр, багийг нь 3 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ

“Хасын хүлэг” багийн холбогч Б.Барсболд Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ Бодонс” багтай хийсэн цувралын хоёр дахь тоглолтын үеэр ёс зүйн зөрчил гаргаж, эсрэг багийн тамирчныг түлхэж унагаасан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан зэрэг үйлдэл нь олны шүүмжлэлийг дагуулаад байсан.

Тэгвэл уг үйлдэлд нь Монголын сагсанбөмбөгийн холбооны мэргэжлийн зөвлөл, Лигийн ажлын хэсгийн хамтарсан шийдвэрээр ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэжээ. 

Тодруулбал, "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч Б.Барсболдыг нэг тоглолт өнжүүлж, 500 мянган төгрөгөөр торгож, "Хасын Хүлэгүүд" багийг 3 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Мөн "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч Б.Саруул-Эрдэнэ нь эсрэг багийн тоглогч Б.Бишрлэтийг гэмтээж болох ёс зүйгүй үйлдэл гаргасныг үндэслэн 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.