Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Улсын тусгай хамгаалалтай газраас нэн ховор амьтан Шивэр хандгайг нэр бүхий 6 этгээд бүлэглэн хууль бусаар агнасан хэрэг гарчээ.
Уг хэргийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг, бууны сум, тээврийн хэрэгсэл, амьтны түүхий эд эрхтэнг хураан авч, битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иргэд Та бүхэн холбогдох хууль, журмыг дагаж мөрдөн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.