ТОДРУУЛГА: Өвс ачиж явсан "Ниссан кондор" маркийн тээврийн хэрэгсэлд гарсан галын улмаас хүн бэртэж гэмтээгүй гэв

ТОДРУУЛГА: Өвс ачиж явсан "Ниссан кондор" маркийн тээврийн хэрэгсэлд гарсан галын улмаас хүн бэртэж гэмтээгүй гэв

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Авто худалдааны цогцолбор"-ын ойролцоо олон тооны машин шатаж байгаа осол гарчээ. Тээврийн цагдаагийн алба ослыг бүртгэж, дуудлага мэдээллийг бүртгэн авч шалгалтыг эхлүүлжээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Шуурхай дуудлага хүлээн авах тусгай дугаарын утсанд энэ оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14:39 минутад “Машин шатаж байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 32 хороо Авто худалдааны төв орох замд өвс ачиж явсан Ниссан кондор маркийн тээврийн хэрэгсэлд урьдчилсан байдлаар цахилгааны масс гарсны улмаас тээвэрлэж явсан өвс шатсаныг Гал унтраах 26-р анги 3 тээврийн хэрэгсэл 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж унтраасан байна. Тухайн хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй, өөр бусад тээврийн хэрэгсэл шатаагүй" гэв.