Нэр бүхий иргэд бүлэглэн хүрэн баавгайг агнасан хэрэг Хөвсгөл аймагт гарчээ

Нэр бүхий иргэд бүлэглэн хүрэн баавгайг агнасан хэрэг Хөвсгөл аймагт гарчээ

Ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг бүлэглэн агнасан хэрэг Хөвсгөл аймагт бүртгэгджээ. 

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт С, А нар бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайг хууль бусаар агнасан, бусдад зарж борлуулах гэж байжээ. Харин Экологийн цагдаагийн албанаас уг хэргийг илрүүлэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг, бууны сум, тээврийн хэрэгсэл, амьтны түүхий эд эрхтэнг хураан авч, битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.