Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Авто худалдааны цогцолбор"-ын ойролцоо олон тооны машин шатаж байгаа осол гарчээ. Тээврийн цагдаагийн алба ослыг бүртгэж, дуудлага мэдээллийг бүртгэн авч шалгалтыг эхлүүлжээ.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар олон машин шатаж байгаа бөгөөд, төв замаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Гал юунаас болж алдсан нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд хүмүүс машиндаа ойртож чадахгүй байна гэжээ.